Кувейт улсад зохион байгуулагдсан махны экспортын талаарх чуулга уулзалтад оролцлоо.

Тус арга хэмжээнд Зүүн болон Баруун Азийн бүс нутгийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, экспортлогчид, худалдан авагчид, бодлого боловсруулагчид өргөнөөр оролцсон бөгөөд Монгол Улсаас махны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг цөөн хэдэн компаниудын нэг болох Дөмөг хүнс ХХК төлөөлөгчийн түвшинд оролцсон юм.
Чуулганы үеэр бид: - Гадаад түншүүдтэй шинэ хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэн, бизнес уулзалтууд хийж, - Кувейтийн хүнсний зах зээлд экспортын суваг өргөжүүлэх талаар харилцан ойлголцолд хүрч, - Монгол махны гарал үүсэл, эрүүл ахуй, чанар, экспортын чадамжийг танилцууллаа.
Дөмөг хүнс ХХК нь мах экспортын олон улсын зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн нийлүүлэх зорилтын хүрээнд экспортын стратегиа шат дараатай хэрэгжүүлж, Кувейт болон бусад Персийн булангийн орнуудтай хамтын ажиллагаагаа тэлэхээр зорин ажиллаж байна.

