Компанийн мэдээ

Дөмөг хүнс ХХК – Стратегийн шинэ шатанд

Дөмөг хүнс ХХК – Стратегийн шинэ шатанд

Дөмөг хүнс ХХК-ын Удирдах зөвлөлийн гишүүд ээлжит хурлаа зохион байгуулж, компанийн цаашдын хөгжлийн чиг хандлага, олон улсын зах зээлд амжилттай ажиллах боломжуудын талаар санал бодлоо солилцов. Тус хурлаар компани шинэ шатанд гарч, гадаад түншлэлээ өргөжүүлэх зорилтыг тодорхойлсон юм. ТУЗ-ын дарга Х.Очирпүрэв онцлон хэлэхдээ: “Итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагаа бол манай компанийн хамгийн үнэт хөрөнгө юм.” Түүний хувьд компанийн урт хугацааны стратегийг тодорхойлох, олон улсын харилцагчдыг татах, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхэд идэвхтэй манлайлан оролцож байна. Тэрээр Хөдөө аж ахуйн салбарт 30 гаруй жилийн турш бизнес эрхэлсэн туршлагатай бөгөөд Монгол Улсын бүх аймагт малчид, хоршоологч нартай олон жил үргэлжилсэн итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагаа тогтоосон байдаг. Эдгээр харилцаа нь хэрэглэгчдэд гарал үүсэл нь тодорхой, баталгаатай, чанартай бүтээгдэхүүн хүргэх баталгаа болж өгдөг.