Сургалт
Япон улсад зохион байгуулагдсан компанийн менежментийн сургалтанд хамрагдав.

Дөмөг хүнс ХХК нь хүний нөөцийн бодлогын хүрээнд ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажилладаг билээ. Энэ зорилгын хүрээнд Хүний нөөцийн хэлтсийн төлөөлөл Япон Улсад зохион байгуулагдсан “Компанийн менежментийн олон улсын сургалт”-д амжилттай хамрагдлаа.
